Tuesday, November 22, 2016

hicheel № 3 turiin alban haagch



Төр нь ардчилсан зарчмуудад тулгуурлан үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах, хүний эрхийг хангах үүрэг хариуцлага хүлээдэг. Ардчилсан сайн засаглал нь идэвхтэй, санаачлагатай, чадварлаг, төрийн албан хаагчидгүйгээр оршин тогтнох боломжгүй.
Төрийн албаны тухай хуульд зааснаар “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” 

hicheel №2 turiin albanii togtoltsoo

hicheel №2 turiin albanii togtoltsoo



Захиргааны алба нь төрийг төлөөлөх эрх үүрэгтэй бөгөөд засаглан захирах бүрэн эрхийн дагуу хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн бусад байгууллага иргэд заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах тодорхой асуудал шийдвэрлэх эрхтэй байна.
             
Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг бүх хүн амд хүртээмжтэй чанартай, тасралтгүй хүргэхийн тулд төрийн захиргааны алба тодорхой бүтэц, зохион байгуулалттай байдаг. Үүнд:
1.    Төрийн захиргааны байгууллага
2.    Аймаг нийслэлийн захиргаа
3.    Сум дүүргийн захиргаа
4.    Баг хорооны захиргаа  
Төрийн захиргааны төв байгууллагуудыг яамд болон агентлагууд гэж ангилдаг. Яам нь төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын тухай хуулийн дагуу байгуулагдана. Яамд нь эрхэлсэн асуудлынхаа хүрээнд төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтийг хангана.

hicheel №2 turiin albanii togtoltsoo



Төр үүргээ биелүүлэх зорилгоор засаглан удирдах бүрэн эрхтэй, хуулийн дагуу байгуулагдан тогтвортой ажилладаг байгууллага, албан хаагчдын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Энэ нь төрийн алба бөгөөд үндэсний эрх ашигт нийцүүлэн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, ард иргэддээ үйлчлэх зорилготой байдаг.
            Төр нь иргэдийн өмнө хүлээсэн үүргээ өөрийн байгууллага албан хаагчдаараа дамжуулан хэрэгжүүлэхийг төрийн захиргаа гэнэ. Төрийн албаны байгууллагууд нь төрийн нэрийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэх түүний биелэлтийг хянан шалгах явцдаа иргэд, ААН, байгууллагуудад хууль ёсны шаардлага гарган захирамжилж байдаг тул захиргааны байгууллагууд хэмээдэг.

hicheel №2 erkh zui 10



Аливаа төр улсын оршин байгаа илрэл нь өөрийн гэсэн нутаг дэвсгэр, ард иргэдтэй тэдгээрийг харъяалах засаг захиргаатай байх явдал юм. Иргэд шууд болон төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан төр, түүний албан хаагчдыг сонгон улмаар хууль дүрэм боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг төрд хариуцуулж өгдөг.
Харин төр нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах үүргийг хүлээдэг. Энэ нь МУ Үндсэн хуулиараа хүний эрх эрх чөлөөг баталгаажуулж, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд даалгасан байдлаар илэрнэ. 

hicheel №1 undsen huuli ba turiin baiguulal



МУ-ын үндсэн хуулинд хүний эрхийг
§  Амьд явах
§  Эрүүл мэндээ хамгаалуулах
§  Эдийн засгийн эрх чөлөө
§  Сонгох сонгогдох эрх
§  Сурч боловсрох эрх
§  Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх
§  Эвлэлдэн нэгдэх жагсаал цуглаан хийх  эрхтэй хэмээн хуульчлан баталгаажуулжээ. 
Үндсэн хуулийн цэц
Үндсэн хуулийн цэц нь 9 гишүүнтэй УИХ дотор үйл ажиллагаа явуулдаг шүүх байгууллага юм. Үндсэн хуулийн цэц нь үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих зөрчигдөхөөс хамгаалах чиг үүрэгтэй  шүүх байгууллага юм. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар МУ-ын иргэн өргөдөл мэдээлэл гаргасныг үндэслэн Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж хянан шийдвэрлэнэ. Энэ бол манай улсын иргэд төри йн үйл хэрэгт чөлөөтэй оролцож нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх хууль бус буюу үндсэн хуульд нийцээгүй шийдвэр эрх зүйн актуудыг хүчингүй болгох цэцлах боломжтой болохыг харуулж байна. Энэ нь ардчилсан нийгмийн иргэдийн хяналт оролцооны том баталгаа юм.