Захиргааны
алба нь төрийг төлөөлөх эрх
үүрэгтэй бөгөөд засаглан захирах бүрэн эрхийн дагуу хуулийн хэм хэмжээнд
нийцүүлэн бусад байгууллага иргэд заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах
тодорхой асуудал шийдвэрлэх эрхтэй байна.
Төрөөс иргэдэд үзүүлж байгаа
үйлчилгээг бүх хүн амд хүртээмжтэй чанартай, тасралтгүй хүргэхийн тулд төрийн
захиргааны алба тодорхой бүтэц, зохион байгуулалттай байдаг. Үүнд:
1. Төрийн захиргааны байгууллага
2. Аймаг нийслэлийн захиргаа
3. Сум дүүргийн захиргаа
4. Баг хорооны захиргаа
Төрийн захиргааны төв
байгууллагуудыг яамд болон агентлагууд гэж ангилдаг. Яам нь төрийн захиргааны
төв байгууллага бөгөөд Засгийн газрын тухай хуулийн дагуу байгуулагдана. Яамд нь эрхэлсэн асуудлынхаа хүрээнд төрийн бодлогын
хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтийг хангана.
No comments:
Post a Comment