Аливаа улсын Үндсэн хууль нь улс
орноо удирдан зохион байгуулах тогтолцоог тодорхойлж хүний эрх эрх чөлөөг
бататган хамгаалсан байдаг. Тухайн улсын төрийн байгууллагууд хэрхэн яаж
байгуулагддаг, ямар эрх хэмжээтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг, төрийн үйл
хэрэгт иргэд хэрхэн оролцох, хяналт тавих зэрэг олон чухал харилцааг Үндсэн
хуулиар зохицуулдаг. Иймд Үндсэн хууль нь тухайн улсын гол хууль бөгөөд бусад
хууль нь түүний үзэл санаанд нийцэж батлагдан гардаг.
Дэлхийн улс орнууд Үндсэн хуулиа
боловсруулж баталж ирсэн уламжлалтай бөгөөд анхны бичмэл Үндсэн хуулийг 1789
онд АНУ-д баталжээ. Үүний нэгэн адил манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа
баталж байжээ. Одоог хүртэл 4 дэхь хуулиа батлан мөрдөж байна.
Бид Монгол улсын иргэн болохынхоо хувьд Үндсэн хуулиа сайтар
мэдэж дагаж мөрдөх учиртай. МУ-ын Үндсэн хууль нь 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд уг
хуулийн зүйл заалт бүр нь МУ-ын нийгэм, улс төр, засаглалын харилцааны үндсийг
тодорхойлж төрийн байгууламж хүний эрх эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж
өгсөн.
No comments:
Post a Comment