Monday, December 5, 2016

hicheel №6

Õè÷ýýëèéí àãóóëãà: Íèéãìèéí õÿíàëò
Íèéãìèéí õÿíàëò ãýäýã íü ãàæ çàí òºëºâèéã àðèëãàõ ãýñýí îð÷èí òîéðíûõíû ÷àðìàéëò ãàæóóäàã÷èéã øèéòãýõ ýñâýë çàñàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ ÿâäàë þì.
Íèéãìèéí õÿíàëò áîë ñèñòåìèéí ç¿ãýýñ òîãòñîí õýì õýìæýýíèé òóñëàìæòàéãààð íýãæ õýñã¿¿äèéí õàðèëöàí ¿éëäëèéã öýãöòýé áîëãîí ººðèé㺺 çîõèöóóëàõ àðãà þì.
Íèéãìèéí õÿíàëòûí àãóóëãà ÷èãëýë  ÿìàð áàéõ íü òóõàéí íèéãìèéí áàéãóóëàìæ, íèéãýì ýäèéí çàñàã, óëñ òºð, ¿çýë ñóðòàë, ¸ñ ñóðòàõóóí, ñî¸ëûí ¿íýëýìæ áàðèìæààëëààñ õàìààðíà.
 Íèéãìèéí õÿíàëò íü áèå õ¿íèé çàí ¿éëèéã çîõèöóóëàõààð íèéãìýýñ íºëººëäºã èë¿¿ ºðãºí ñèñòåìèéí íýã õýñýã áîëäîã áºãººä ýìõ öýãöòýé, àëáàí ¸ñíû, õàòóó ÷àíä ýðõ õýìæýýãýýð õàíãàãäñàí áàéäàã îíöëîãòîé.
Íèéãìèéí õÿíàëò íü áèå õ¿íèé òîäîðõîé ¿éëäëèéí õàðèóä ò¿¿íèéã ñàéøààõ áóðóóòãàõ çàìààð äàðààãèéí ¿éëäëèéíõ íü øèíæ òºëºâ, ÷èãëýëèéã çîõèöóóëíà. Íèéãìèéí õÿíàëò íü õýì õýìæýýíýýñ ãàæñàí õàçàéëòûã ýñâýë á¿ð èõýñãýæ, ýñâýë 纺ëëºí áóóðóóëæ õýâèéí áàéäàëä íü îðóóëæ ÷àäíà.
Íèéãìèéí õяíàëòûí 3 àðãà áàéäàã.
1.    Òóñãààðëàõ: ãàæóóäàã÷èéã áóñàä õ¿ì¿¿ñýýñ ñàëãàõ çîðèëãîòîé áºãººä çàñàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ “зөвтгөх” оролдлогогүй.  
2.    Îíöãîéðóóëàõ: ãàæóóäàã÷èéã áóñàä õ¿ì¿¿ñòýé óóëçàõ, õàðüöàõûã õÿçãààðëàäàã ÷ íèéãìýýñ á¿ðýí òóñãààðàëäàãã¿é. Ãàæóóäàã÷èéã  íèéãìèéí õýì õýìæýýýã áèåë¿¿ëýõýä áýëýí áîëñîí ¿åä íèéãìèéí äîòîð áóöàæ îðîõûã çºâøººðäºã.
3.    Öàãààòãàõ: ãàæóóäàã÷èéã öàãààòãàñíààð ýíãèéí àìüäðàëä áóöàæ îðîõ, íèéãìèéí äîòîð ¿¿ðãýý áèåë¿¿ëýõýä áýëòãýæ áîëíî.   

 Нийгмийн албан ёсны хяналтын систем нь эмх журмыг хангахаар бий болсон дүрэм журам ба цагдаагийн газар болон хууль сахиулах байгууллагууд мөн шүүх сэтгэц мэдрэлийн эмнэлэг гэх мэт байгууллагаар гүйцэлдүүлнэ. Нийгмийн хяналтын байгууллагуудад цагдаагийн офицер, шүүгчид өмгөөлөгчид шорон хорих газрын ажилтнууд, татварын байцаагч, засгийн газрын удирдах байгууллагын түшмэдүүд зэрэг олон тооны ажиллагсад орно. 


hicheel №4

Хичээлийн агуулга:   Нийгмийн гажуудал буюу гаж үзэгдэл
Нийгмийн олон хэлбэрийн харилцааг зохицуулж хийж гүйцэтгэх үйлдлүүдийг зааж буй дүрэм журмыг нийгмийн хэм хэмжээ гэдэг. Энэ нь нийгмийн улс төр, эдийн засаг, эрх зүй ёс суртахууны зэрэг олон төрлийн харилцааг зохицуулах зорилгоор юуг хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдгийг заасан дүрэм журмыг хэлдэг. Нийгмийн хэм хэмжээг ёсчлон дагаснаар нийгэмд тайван тогтвортой уур амьсгалыг бий болгодог. Ж нь тамхи татахыг хэвийн зан үйл гэж үздэг байсан бол өнөөгийн нийгэмд эрүүл мэндийн үүднээс гажуудлын илрэл хэмээн үздэг болжээ.
Хүмүүсийн сэтгэл зүйд таалагдаагүй буруу гэж үзсэн зан үйлийг нийгмийн гаж үзэгдэл гэдэг.  
            Нийгмийн хэм хэмжээнээс хазайсан бүхнийг гажуудал хэмээн үздэг. Гажуудлын төрөлд эрүүгийн хэрэг, хам тамхи, архи болон бусад зүйлд донтох,биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом тоглох, амиа хорлох зэрэг үйлдлийг тооцдог. Хүмүүсийн амьдралын хэвийн тогтвортой байдлыг алдагдуулагч зүйлс нь нийгмийн харилцааг ганхуулан, хамтын ухамсрыг эвдэж, нийгмийн эмх журмыг бусниулан эцсийн дүндээ гажуудлын бусад хэлбэрүүдийг бий болгодог. Нийгэмд аюул учруулах хэмжээний гажуудлын түгээмэл хэлбэр нь гэмт хэрэг юм. Гаж болон гэмт үйлдлүүд нь нийгмийн хямралын үед ихээр нэмэгддэг бөгөөд энэ нь нийгмийн сэтгэл ханамжгүй байдалтай холбоотой байна. Ж нь: нийгмэд амар хялбар аргаар мөнгө олж хөрөнгөжих гэнэт баяжих гэсэн эрмэлзлэл хүчтэй болдог нь гэмт хэрэг гарах шалтгаан болдог.
            Гажуудлыг үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгт хувааж болно. Үүнд:
1.    Тодорхой зан төлөв бүхий хүн. Тамхи татах нь тухайн хувь хүний зуршил боловч нөгөө талаас нийгмийн гажуудлын илрэл юм.
2.    Гаж зан үйлдлийг үнэлэх шалгуур болох хэм хэмжээ буюу хүлээлт. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон таних тэмдэг байна.
3.    Тухайн зан төлөвт хариу өгч байгаа бусад бүлэг байгууллага буюу хүн. Зөвшөөрөөгүй үйлдлийг таслан зогсоох арга хэлбэрүүдийг хэрэгжүүлэх шийтгэл ноогдуулах гэх мэт. 
             Нийгмийн гажуудлыг хүмүүс таниж мэдсэнээр нийгмийн хэм хэмжээний хүрээ хязгаарыг оновчтой тогтоох төдийгүй түүнийг гэтлэн туулах арга замыг эрэлхийлж нийгмийн эв нэгдэл сайжрах давуу талыг бий болгодог.
Нийгмийн гажуудал нь заримдаа хэсэг бүлгийн хэм хэмжээний хазайлт байдаг бөгөөд энэ хэм хэмжээнээс хазайгчийг тусгаарлал, эмчилгээ,шоронд хорих болон бусад шийтгэлд хүргэдэг.
            Монголчууд эртнээс ёс суртахууны аливаа сөрөг зан үйлийг жигшиж шүүмжилсэн түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургамжилсан сургаал үгс, ном зохиолуудыг бүтээн туурвиж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр иржээ. Үүнд зүйр цэцэн үгс,сургаал үгс үлгэр домог хууч яриа гэх мэт.

            Өнөөгийн нийгмийн тогтвортой байдалд хүүхэд залуус нь нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлст итгэж, нийгэмд сайшаагдаж буй үйл ажиллагаанд оролцон амжилттай суралцахаар эрмэлзэж, гэр бүл, сургууль, найз нөхөд багш нартайгаа ойр дотно байснаар нийгмийн гажуудлаас урьдчилан сэргийлж чадна.                      

hicheel №5

Хичээлийн агуулга:   Гэр бүлийн харилцаа
Гэр бүл бол оршин буй нийгмийн харилцааны бичил загвар нь болдог. Гэр бүлд хайр сэтгэлийн, эрх зүй, эдийн засгийн соёлын, шашны зэрэг харилцааны олон талт илрэлүүд байдаг. Хүмүүсийн гэр бүл болох хамгийн анхны харилцаа бол хайр сэтгэлийн харилцаа юм. Тэд хоорондоо хайр сэтгэлийн харилцаатай болсноор үр хүүхэд төрүүлж өрх айлыг үүсгэдэг. Орчин үеийн нийгэмд ханиа чөлөөтэй сонгох ерөний хандлага бий болжээ. Ихэнх улс орнуудад эмэгтэйчүүд ханиа сонгох болон гэр бүлийн дотоод асуудалд шийдвэр гаргах эрхтэйг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэр бүл дэхь хүүхдийн эрх өргөжих хандлагатай болж хүүхдийн эрхийг хамгаалсан хуультай болжээ.
Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хнарилцан тохиролцож эзэмшин ашиглаж захиран зарцуулах эрхтэй байна. Гэр бүлийн гишүүн хувь хүн өөрийн хуваарьт эд хөрөнгөтэй байж түүнийгээ захиран зарцуулан эрхтэй байна.


Үе шат
Гол зорилго
Санаачлах үйл явц
1.
Гэрлэхээс өмнө
Гэр бүлийн гарал үүслээр ялгагагдах
Болзоо
2.
Гэрлэлтийн үе
Гэр орноо бэлтгэх
Гэрлэлт
3.
Гурвуулаа болох үе
Шинэ хүүхдэд зохицох
Анхны \үрчилж авах\ хүүхдийн төрөлт
4.
Төгс гэр бүл
Гэр бүлийн шинэ гишүүдтэй зохицох
Бага насны \үрчилж авах\ хүүхдийн төрөлт
5.
Өсвөр насны хүүхэдтэй гэр бүл
Гэр бүлийн системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх
Хүүхдүүд ялгавартай болж эхлэх
6.
Шилжилт хөдөлгөөнд орох үе
Гэр бүлийн гишүүдийг салж явахыг зөвшөөрөх
Хүүхдүүд ажил мэргэжлээ сонгох гэрлэх
7.
Шилжилт хөдөлгөөний дараах үе
Ганцаар байх хөгшрөлтийн үйл явцыг зөвшөөрөх
Отгон хүүхэд гэрээсээ тусдаа гарах

Нийгэмшил нь ахмад болон залуу үеүүдийн холбож өгдөг. Шинээр хүн төрөх явдал түүний хүмүүжлийн төлөө хариуцлага хүлээдэг хүмүүсийн амьдралыг өөрчилж шинэ туршлага олж авахад хүргэдэг. Эцэг эхийн үүрэг нь эцэг эх ба хүүхдүүдийг бүхий л амьдралынх нь туршид холобж байдаг жамтай. Үр ачтай болсон чэцэг эх хэвээр байдаг. Гэр бүл ураг трөлийн харилцаа бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Гэр бүл төрөл садны харилцаа цаг ямагт халуун дотно, сэтгэл ханамжтай байх ёстой.
Гэр бүлийн харилцаан байдаг нэг сөрөг үзэгдэл бол гэр бүл дэхь хүчирхийллийн асуудал юм. Гэр бүл дэхь хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн бусдынхаа эрх эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан эсвэл учруулараах заналхийлсэн үйлдэл юм. Хэн боловч гэр бүлд дотроо амар тайван, эрүүл саруул, аз жаргалтай сайн сахйн аж төрөх эрхтэй. Энэ  эрхийг хэн ч зөрчиж болохгүй.

Монголчуудын гэр бүлийн харилцаанд эхнэр нөхрийн, эцэг эх үр хүүхдийн,садан төрлийн хамтран амьдрах арга ухааны арвин баялаг уламжлал бий. Монголчууд айл өрхийн тэргүүнийг эгрийн эрх хүн гэж үздэг тул нүүдэл суудал, арилжаа худалдаа хийх, эд хөрөнгө эзэмшлийг өрхийн тэргүүн удирдан зохион байгуулдаг байна. Харин эгрийн эзэгтэй эмэгтэй хүнийг галын бурхан хэмээн хүндэтгэн үздэг уламжлалтай. Тиймээс эр нөхөр нь аливаа асуудлыг шийдэхдээ эхнэрээсээ заавал асуулж зөвлөдөг заншилтай. Үр хүүхдүүдийн дотроос эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх ажил амьдралд сургах асуудлыг эцэг нь хариуцдаг бөгөөд харин эмэгтэй хүүхдийг эх нь хариуцдаг ёстой.   

hicheel №3

Гэр бүл- нийгмийн институт болох нь түүний үүрэг
Гэр бүл нь нэг талаас нийгмийн институт, нөгөө талаас үйлчлэн орших зүй тогтол бүхий жижиг бүлэг юм. Гэр бүлийн онцлог шинж нь өрхийн аж ахуйгаа хамтран эрхлэх явдал байдаг.


Нийгэм дэхь гэр бүлийн үүрэг


Тайлбар
·         Удам угсаагаа залгамжлуулах
Гэр бүл бологсдын аз жаргал, амьдралын утга учир, үр хүүхэд байдаг. Монголчууд эрт дээр үеэс удам угсаагаа эрхэмлэн нандигнаж ирсэн. 
·         Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах
Хүүхдийн зөв хэвийн хүмүүжилд гэр бүлийн амьдрал зайлшгүй чухал юм. 
·         Нийгмийн үнэт чанар, уламжлалыг хадгалан хөгжүүлэх, дараагийн үед өвлүүлэх

Хүүхэд хувь хүн болон төлөвшихөд гэр бүлийн дотоод орчин нөхцөл гол нөлөө үзүүлдэг.
·         Нэг нэгнийгээ болон гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх, эрүүл мэндийг хамгаалах
Гэр бүлийн гишүүд харилцан зовлон жаргалаа хуваалцахаас гадна эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ, үр хүүхдээс эцэг эхдээ хандсан хандлага халамж зайлшгүй байх ёстой.
·         Гэр бүлийнхээ аж ахуйг хамтран хөтлөх санхүүгийн талаар хангах үйл ажиллагаа, хэрэгцээг зохион байгуулах

Өрхийн хэрэгцээний ихэнх зүйлсийг өрхийн аж ахуйгаар үйлдвэрлэдэг байсан бөгөөд заримыг нь худалдаж  борлуулдаг байжээ.
·         Гэр бүлийн дотор ая тухтай орчин, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх харилцан туслах.

Эцэг эх үр хүүхдийнхээ  ёс суртахууны төлөвшилд анхаарах, хүүхдийнхээ дэргэд муудалцах, хоорондоо үл ойлголцох байдал гаргахгүй байх хэрэгтэй.
·         Гэр бүлийг гадны сөрөг зүйлсээс хамгаалах, бие биенийхээ зан авирт нийгмийн хяналт тавих

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ гүйцэтгэхээс гадна нийгмийн ямар нэг гажуудалд өртөхөөс сэргийлэх нь гэр бүлийн гишүүдийн үүрэг болно.  

Гэрлэлт гэдэг нь гэр бүлийн харилцаа, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэх зорилгоор хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын тэгш эрхийн зарчимд тулгуурлан харилцан тохиролцож буй болсон холбоо юм.
            Нийгэмд болон хувь хүнд гэр бүлийн үзүүлэх нөлөө үүрэг нь асар их тул төрөөс тусгайлан дэмждэг. МУ-ын үндсэн хуулинд эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Иймээс гэр бүлийн харилцаанд эхнэр, нөхөр хоёр харилцан бие биенээ хүндэтгэх нь сайн сайхан амьдралын эх үндэс болно.
Нийгмийн институтууд

Гэр бүлийн институт
Үр хүүхдээ нөхөн үйлдвэрлэх хэрэгцээ
Улс төрийн институт
Төр нийгмийн дэг журам аюулгүй байдлын хэрэгцээ
Эдийн засгийн институт
Аж төрөх хэрэгслийг олох хэрэгцээ
Боловсрол соёл шинжлэх ухааны институт
Мэдлэгийг дамжуулах бүтээх өсвөр үеийг нийгэмшүүлэх хэрэгцээ
Шашны институт
Амьдарлын утга агуулга сүсэг бишрэлийн хэрэгцээ

hicheel №2

Хичээлийн сэдэв: Гэр бүл гэж юу вэ?
Гэр бүл нь эсрэг хүйсийн холбоо, төрөл төрөгсдийн хоорондын харилцааны тогтолцоо, бие хүний хувийн болон нийгмийн шинж чанар, хөгжил ба эдийн засгийн тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх зэрэг түгээмэл шинжүүдийг агуулсан түүхэн явцад өөрчлөгдөж байдаг нийгмийн бүлэг юм.
Гэр бүл нь нийгмийн бүлэг болохын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүй ёсны хүйсийн болон бусад \оюун санааны, ёс суртахууны, гоо сайхны \ хэрэгцээг хангахын хамт хүн амыг нөхөн үйлдвэрлэдэг.

Гэр бүл гэж садан төрлийн холбоогоор холбогдсон, насанд хүрэгчид нь хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн бүлэг хүмүүсийг хэлнэ.

Ураг төрөл. Гэрлэлтийн үр дүнд болон хэд хэдэн этгээдүүдийн \эцэг, эх, үр хүүхэд, өвөг эцэг, эмэг эх г.м\ цусан төрлийн холбоон дээр үүссэн харилцааг хэлдэг. Гэрлэгсэд өөр хоорондоо төрөл садангийн холбоотой болдог боловч гэрлэлтийн үүрэг нь хавьгүй олон хүмүүсийг төрөл садангийн хэлхээнд оруулдаг.
Гэр бүлийн хэлбэр. Бүхий л нийгэмд насанд хүрсэн хосууд төрсөн болон үрчилсэн хүүхдүүдтэйгээ хамт нэгэн гэрийн аж ахуйг хөтөлж амьдардаг. Үүнийг нуклеар гэр бүл гэдэг.Үр хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёроос гадна хамаатан садан нь хамт амьдардаг бол өнөр бүл гэнэ. Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт, эсвэл өөр хоорондоо маш ойрхон амьдардаг бол их буюу өргөжсөн гэр бүл гэж тодорхойлно.
Гэрлэх хэлбэрүүд. Ихэнх улс оронд гэрлэлт болон гэр бүлийг моногамитай адилтгадаг. Моногами гэдэг нь нэг эрэгтэй нэг эмэгтэйтэй гэрлэх явдал юм. Харин полигами гэдэг нь нэг эрэгтэй эсвэл мэгэтэй нэгээс илүү ханьтай амьдардаг гэр бүлийн хэлбэр юм.
 Ханиа сонгох ёс. Гэрлэлтийг тодорхой бүлгээс хамааруулан зохицуулах ёсыг экзогами гэнэ. Мөн гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод батлгаажуулдаг эндогамын ёс бий.
Оршин суух газраа сонгох ёс.  Оршин суугаа газартай холбоотой нэгэн чухал ялгаа байдаг. Хэрэв гэрлэсэн хосууд эхнэрийнхээ эцэг,эхийн гэрт амьдарвал матрилокал \эхийн талын\ гэр бүл гэдэг. Харин нөхрийн эцэг эхийн гэрт амьдардаг бол патрилокал \эцгийн талын\ гэр бүл гэж нэрлэдэг. Зарим залуус шинэ нутаг сонгож эцэг, эхээсээ тусгаар\ неокаль\  амьдардаг. 
Удам угсаа хийгээд өв залгамжлал. Түүхэнд ураг, удмаа тодорхойлох эд хөрөнгө өвлөн залгамжлах олон хэв маягийн тогтолцоо байдаг. Хамгийн өргөн дэлгэрсэн нь эцгийн талыг баримталсан эцэг, хүү хийгээд ач нарын хооронд оршино гэж үздэг аргын\ясан\ буюу эцгийн талыг тодорхойлдог ургийн бичиг болно. Нөгөө нь ургийн үндсэн холбоо нь эх, охин, зээ нарын хооронд оршино гэж үздэг билгийн \ цусан\ буюу эхийн талыг тодорхойлно

.Гэр бүлийн хэв маягууд.
  1. Нээлттэй овгийн гэр бол  
  2. Тусгаар эцгийн эрхт гэр бүл 
  3. Гэрсэг хаалттай дан гэр бүл 

Niigem niigmiin hariltsaa buleg sedev №1

Хичээлийн сэдэв:      Нийгэмшлийн тухай бид юу мэдэх вэ?   \ агуулга \

Нийгэмшлийн бүлгүүдийг тодорхойлох шалгуур үзүүлэлт
Нийгэмшлийн үндсэн бүлгүүд
Нийгэм биологийн шинжтэй шалгуур
Нийгэм- нутаг дэвсгэрийн онцлог
·         Хотод оршин суугчид
·         Орон нутагт оршин суугчид
·         Хөдөөгийн оршин суугчид
Нийгэм- хүн ам зүйн онцлог
Залуучууд хүүхдүүд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад үе, өндөр настан, тэтгэврийнхэн гэх мэт.
Нийгэм - үндэс угсааны шинж
Үндэстэн, угсаатны бүлэг, \ халх, буриад, казах, урианхай, дөрвөд гэх мэт\
Зөвхөн нийгмийн шинжтэй шалгуур
Ажил мэргэжлийн онцлог
Хувийн хэвшилд ажиллагсад, төрийн албаныхан, төрийн бус байгууллагад ажиллагсад, бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид, суралцагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх мэт.
Нийгмийн үндсэн хүрээ
·         Материаллаг баялаг бүтээгчид
·         Оюун санааны баялаг бүтээгчид
·         Нийгэм- улс төрийн буюу удирдан чиглүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид
·         Нийгэм- хүмүүнлэгийн салбарт ажиллагсад

Хувь хүн нийгмийн амьдралд орж нийгмийн гишүүдийн эрхэмлэдэг хэм хэмжээг өөриймшүүлэн, нийгмийн харилцаанд оролцоход сурах, сургах үйл явцыг бүхэлд нь нийгэмшил гэдэг


Нийгмийн соёл, туршлага, хэм хэмжээ, тогтсон чиг хандлага үнэт зүйлсийг өөриймшүүлэх нь нийгэмшлийн гол агуулга болж байдаг. Иймээс нийгэмшил нь бүхэлдээ хүн нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан бие хүн болж төлөвших үйл явц юм. Ж нь: бие даан хооллох хувцаслах, сурах ажиллах, амьдрах гэх мэт.
Нийгэмшлийн хүчин зүйл гэдэг нь нийгэмшил явагдаж байгаа хүрээн дэхь нийгмийн тодорхой нөхцөл бүлгүүдийг хамруулна. Үүнд
Ø  Гэр бүл ,Үе тэнгийнхэн, Сургууль, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,бусад
Нийгэмшлийн хүчинд бий болдог эерэг хандлагуудаас дурьдвал
ü  Бусдыг хүндэлдэг
ü  Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг
ü  Өөрийн гэсэн эрхэм үнэт зүйлстэй

ü  Өөрийгөө өөрчилж чаддаг