Monday, December 5, 2016

hicheel №4

Хувь хүний ёс суртахууны эгэл хэм хэмжээ
Хувь хүний ёс суртахууны эгэл хэм хэмжэээ нь ёс суртахууны түгээмэл мөн чанарыг илтгэн харуулахын зэрэгцээ хүмүүсийн ёс суртахууны соёлын илрэл болж байдаг. Үүнд
ü  Үг  ярианы соёл
ü  Даруу төлөв байдал
ü  Хөдөлмөрч чанар
Хүний гадна төрх байдал ч дотоод зан чанарын илрэл болдгийг анхаарах нь зүйтэй.

Ёс суртахууны хэм хэмжээг удирдлага болгож, өөриймшүүлж, өөрийн сэтгэл оюуныг засч  сайжруулахыг ямагт хичээж үг, үйлдлээ хянаж, үүргээ сайтар ойлгож хариуцлагатай хандаж байгаа  хүнийг ёс суртахууны соёлтой хүн гэнэ.

            Ёс суртахууны соёл нь хувь хүний зан төлөвтэй холбоотой. Зан төлөв гэдэг бол хүний өөриймшүүлсэн зан чанаруудын нийлбэр цогц юм.

Үг  ярианы соёл ба зөв боловсон харилцаа Хэл яриа бол хүн бусдад өөрийгөө ойлгуулах гол арга хэрэгсэл юм. Үг ярианы соёлд тухайн нөхцөл байдалд тохируулан үг хэллэгийг зөв сонгож хэрэглэх чадвар, маргаан хэлэлцүүлэгт оролцох чадвар, наргиан хошигнолыг ойлгох  чадвар, ярианы болон бичгийн хэлний соёлыг эзэмшсэн байдал, зэрэг багтана. Бүдүүлэг үг хэрэглэхгүй, хүнтэй зөв мэндлэх, “уучлаарай” “баярлалаа” “ сайхан амраарай” “ амжилт хүсье” “ сайхан хооллоорой” гэх мэт хүндэтгэл, талархлын үгсийг хэрэглэж сурах нь ярианы соёлд хамаарна. Үг гэдэг хүчтэй. Сайхан үг хүнийг амьдралын замаа зөв сонгож өсөн дэвжихэд тус дэм болдог байна.

Даруу төлөв байдал. Энэ нь хүний бусадтай харилцах, хүн өөрийн алхаа гишгээ хувцас, үс гэзгээ гадаад төрх байдал хувийн зохион байгуулалтандаа анхаарал тавьж үг үйлдлээ хянах чадвар нь хүний даруу төлөв байдлын илрэл болж байдаг. Хичээлдээ анхаарлаа хандуулах, сурагчийн дүрэмт хувцасаа цэвэр сайхан өмсөх, нийтийн тээвэрт бусдын тайван байдлыг хүндэтгэх, гар утсаа зориулалтаар нь хэрэглэх гээд олон үйлдэл энд хамаарна.       

Хөдөлмөрч чанар: Хөдөлмөр бол хүнийг хүн болгодог чухал хүчин зүйл юм. Хөдөдлмөр нь хүний мөн чанарын илрэл бөгөөд зорилго чиглэлтэй, ухамсартай үйл ажиллагааг илэрхийлдэг. Хөдөлмөрт хандах хандлага буюу хөдөлмөрийн үнэ цэнийг ухаарах, шударга хөдөлмөрийг эрхэмлэх нь хувь хүний ёс суртахууны чухал үзүүлэлт юм. Өнөөгийн нийгмийн хөгжлийн ололт амжилт, ардчилал, шударга ёсны хэрэгжилт бол олон мянган жилийн туршид хүмүүсийн хуримтлуулсан мэргэн ухаан, түүний үр шим нь билээ. Хөдөлмрийг оюуны биеийн хүчний гэж ангилдаг боловч ямарч ажил хөдөлмөр сэтгэн бодохуйн бүтээч чадварыг шаарддаг. Утга учиртай амьдрал, аз жаргал болон бүтээлч сэтгэлгээ, туйлбартай няхуур нямбай зан төрх, шударга хөдөлмөрийн үр дүн байдаг. Хөдөлмөр хүнийг: ухаалаг, тэсвэр тэвчээртэй, нямбай, удирдах удирдуулах ёсыг мэддэг, харилцааны соёлтой, ажил хэрэгч уур амьсгалыг хүндэтгэдэг, сэтгэл хөдлөл, уур уцаараа барьж чаддаг, үүрэг хариуцлагаа мэддэг,баг хамт олноороо ажиллах чадвартай, ажлын зарчим шаардлагыг баримтладаг,үр бүтээлтэй ажиллаж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй

бусдын хийсэн хөдөлмөрийг үнэлдэг зэрэг зан чанаруудыг төлөвшүүлдэг.   

No comments:

Post a Comment