Monday, December 5, 2016

hicheel №3

Гэр бүл- нийгмийн институт болох нь түүний үүрэг
Гэр бүл нь нэг талаас нийгмийн институт, нөгөө талаас үйлчлэн орших зүй тогтол бүхий жижиг бүлэг юм. Гэр бүлийн онцлог шинж нь өрхийн аж ахуйгаа хамтран эрхлэх явдал байдаг.


Нийгэм дэхь гэр бүлийн үүрэг


Тайлбар
·         Удам угсаагаа залгамжлуулах
Гэр бүл бологсдын аз жаргал, амьдралын утга учир, үр хүүхэд байдаг. Монголчууд эрт дээр үеэс удам угсаагаа эрхэмлэн нандигнаж ирсэн. 
·         Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах
Хүүхдийн зөв хэвийн хүмүүжилд гэр бүлийн амьдрал зайлшгүй чухал юм. 
·         Нийгмийн үнэт чанар, уламжлалыг хадгалан хөгжүүлэх, дараагийн үед өвлүүлэх

Хүүхэд хувь хүн болон төлөвшихөд гэр бүлийн дотоод орчин нөхцөл гол нөлөө үзүүлдэг.
·         Нэг нэгнийгээ болон гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх, эрүүл мэндийг хамгаалах
Гэр бүлийн гишүүд харилцан зовлон жаргалаа хуваалцахаас гадна эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ, үр хүүхдээс эцэг эхдээ хандсан хандлага халамж зайлшгүй байх ёстой.
·         Гэр бүлийнхээ аж ахуйг хамтран хөтлөх санхүүгийн талаар хангах үйл ажиллагаа, хэрэгцээг зохион байгуулах

Өрхийн хэрэгцээний ихэнх зүйлсийг өрхийн аж ахуйгаар үйлдвэрлэдэг байсан бөгөөд заримыг нь худалдаж  борлуулдаг байжээ.
·         Гэр бүлийн дотор ая тухтай орчин, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх харилцан туслах.

Эцэг эх үр хүүхдийнхээ  ёс суртахууны төлөвшилд анхаарах, хүүхдийнхээ дэргэд муудалцах, хоорондоо үл ойлголцох байдал гаргахгүй байх хэрэгтэй.
·         Гэр бүлийг гадны сөрөг зүйлсээс хамгаалах, бие биенийхээ зан авирт нийгмийн хяналт тавих

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ гүйцэтгэхээс гадна нийгмийн ямар нэг гажуудалд өртөхөөс сэргийлэх нь гэр бүлийн гишүүдийн үүрэг болно.  

Гэрлэлт гэдэг нь гэр бүлийн харилцаа, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэх зорилгоор хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын тэгш эрхийн зарчимд тулгуурлан харилцан тохиролцож буй болсон холбоо юм.
            Нийгэмд болон хувь хүнд гэр бүлийн үзүүлэх нөлөө үүрэг нь асар их тул төрөөс тусгайлан дэмждэг. МУ-ын үндсэн хуулинд эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Иймээс гэр бүлийн харилцаанд эхнэр, нөхөр хоёр харилцан бие биенээ хүндэтгэх нь сайн сайхан амьдралын эх үндэс болно.
Нийгмийн институтууд

Гэр бүлийн институт
Үр хүүхдээ нөхөн үйлдвэрлэх хэрэгцээ
Улс төрийн институт
Төр нийгмийн дэг журам аюулгүй байдлын хэрэгцээ
Эдийн засгийн институт
Аж төрөх хэрэгслийг олох хэрэгцээ
Боловсрол соёл шинжлэх ухааны институт
Мэдлэгийг дамжуулах бүтээх өсвөр үеийг нийгэмшүүлэх хэрэгцээ
Шашны институт
Амьдарлын утга агуулга сүсэг бишрэлийн хэрэгцээ

No comments:

Post a Comment