Хичээлийн агуулга:
Нийгмийн гажуудал буюу гаж үзэгдэл
Нийгмийн олон хэлбэрийн харилцааг зохицуулж хийж гүйцэтгэх
үйлдлүүдийг зааж буй дүрэм журмыг нийгмийн хэм хэмжээ гэдэг. Энэ нь нийгмийн
улс төр, эдийн засаг, эрх зүй ёс суртахууны зэрэг олон төрлийн харилцааг
зохицуулах зорилгоор юуг хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдгийг заасан дүрэм
журмыг хэлдэг. Нийгмийн хэм хэмжээг ёсчлон дагаснаар нийгэмд тайван тогтвортой
уур амьсгалыг бий болгодог. Ж нь тамхи татахыг хэвийн зан үйл гэж үздэг байсан
бол өнөөгийн нийгэмд эрүүл мэндийн үүднээс гажуудлын илрэл хэмээн үздэг болжээ.
Хүмүүсийн сэтгэл зүйд таалагдаагүй буруу гэж үзсэн зан
үйлийг нийгмийн гаж үзэгдэл гэдэг.
Нийгмийн
хэм хэмжээнээс хазайсан бүхнийг гажуудал хэмээн үздэг. Гажуудлын төрөлд
эрүүгийн хэрэг, хам тамхи, архи болон бусад зүйлд донтох,биеэ үнэлэх, мөрийтэй
тоглоом тоглох, амиа хорлох зэрэг үйлдлийг тооцдог. Хүмүүсийн амьдралын хэвийн
тогтвортой байдлыг алдагдуулагч зүйлс нь нийгмийн харилцааг ганхуулан, хамтын
ухамсрыг эвдэж, нийгмийн эмх журмыг бусниулан эцсийн дүндээ гажуудлын бусад
хэлбэрүүдийг бий болгодог. Нийгэмд аюул учруулах хэмжээний гажуудлын түгээмэл
хэлбэр нь гэмт хэрэг юм. Гаж болон гэмт үйлдлүүд нь нийгмийн хямралын үед ихээр
нэмэгддэг бөгөөд энэ нь нийгмийн сэтгэл ханамжгүй байдалтай холбоотой байна. Ж
нь: нийгмэд амар хялбар аргаар мөнгө олж хөрөнгөжих гэнэт баяжих гэсэн
эрмэлзлэл хүчтэй болдог нь гэмт хэрэг гарах шалтгаан болдог.
Гажуудлыг
үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгт хувааж болно. Үүнд:
1. Тодорхой зан төлөв бүхий хүн. Тамхи татах нь тухайн хувь
хүний зуршил боловч нөгөө талаас нийгмийн гажуудлын илрэл юм.
2. Гаж зан үйлдлийг үнэлэх шалгуур болох хэм хэмжээ буюу
хүлээлт. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон таних тэмдэг байна.
3. Тухайн зан төлөвт хариу өгч байгаа бусад бүлэг
байгууллага буюу хүн. Зөвшөөрөөгүй үйлдлийг таслан зогсоох арга хэлбэрүүдийг
хэрэгжүүлэх шийтгэл ноогдуулах гэх мэт.
Нийгмийн гажуудлыг хүмүүс таниж мэдсэнээр
нийгмийн хэм хэмжээний хүрээ хязгаарыг оновчтой тогтоох төдийгүй түүнийг гэтлэн
туулах арга замыг эрэлхийлж нийгмийн эв нэгдэл сайжрах давуу талыг бий
болгодог.
Нийгмийн гажуудал нь заримдаа хэсэг бүлгийн хэм хэмжээний
хазайлт байдаг бөгөөд энэ хэм хэмжээнээс хазайгчийг тусгаарлал, эмчилгээ,шоронд
хорих болон бусад шийтгэлд хүргэдэг.
Монголчууд эртнээс ёс суртахууны аливаа сөрөг зан үйлийг
жигшиж шүүмжилсэн түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургамжилсан сургаал үгс,
ном зохиолуудыг бүтээн туурвиж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр иржээ. Үүнд зүйр
цэцэн үгс,сургаал үгс үлгэр домог хууч яриа гэх мэт.
Өнөөгийн нийгмийн тогтвортой байдалд хүүхэд залуус нь
нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлст итгэж, нийгэмд сайшаагдаж буй үйл
ажиллагаанд оролцон амжилттай суралцахаар эрмэлзэж, гэр бүл, сургууль, найз
нөхөд багш нартайгаа ойр дотно байснаар нийгмийн гажуудлаас урьдчилан сэргийлж
чадна.
No comments:
Post a Comment