Хичээлийн сэдэв: Нийгэмшлийн тухай бид юу мэдэх вэ? \ агуулга \
Нийгэмшлийн бүлгүүдийг тодорхойлох шалгуур үзүүлэлт
|
Нийгэмшлийн үндсэн бүлгүүд
|
||
Нийгэм биологийн шинжтэй шалгуур
|
Нийгэм- нутаг дэвсгэрийн онцлог
|
·
Хотод оршин суугчид
·
Орон нутагт оршин
суугчид
·
Хөдөөгийн оршин
суугчид
|
|
Нийгэм- хүн ам зүйн онцлог
|
Залуучууд хүүхдүүд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад үе,
өндөр настан, тэтгэврийнхэн гэх мэт.
|
||
Нийгэм - үндэс угсааны шинж
|
Үндэстэн, угсаатны бүлэг, \ халх, буриад, казах,
урианхай, дөрвөд гэх мэт\
|
||
Зөвхөн нийгмийн шинжтэй шалгуур
|
Ажил мэргэжлийн онцлог
|
Хувийн хэвшилд ажиллагсад, төрийн албаныхан, төрийн бус
байгууллагад ажиллагсад, бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид, суралцагчид,
хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх мэт.
|
|
Нийгмийн үндсэн хүрээ
|
·
Материаллаг баялаг
бүтээгчид
·
Оюун санааны баялаг
бүтээгчид
·
Нийгэм- улс төрийн
буюу удирдан чиглүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид
·
Нийгэм- хүмүүнлэгийн
салбарт ажиллагсад
|
||
Хувь хүн нийгмийн амьдралд орж нийгмийн
гишүүдийн эрхэмлэдэг хэм хэмжээг өөриймшүүлэн, нийгмийн харилцаанд оролцоход
сурах, сургах үйл явцыг бүхэлд нь нийгэмшил гэдэг.
Нийгмийн соёл, туршлага, хэм хэмжээ, тогтсон чиг хандлага
үнэт зүйлсийг өөриймшүүлэх нь нийгэмшлийн гол агуулга болж байдаг. Иймээс
нийгэмшил нь бүхэлдээ хүн нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан бие хүн болж
төлөвших үйл явц юм. Ж нь: бие даан хооллох хувцаслах, сурах ажиллах, амьдрах
гэх мэт.
Нийгэмшлийн хүчин зүйл гэдэг нь нийгэмшил явагдаж байгаа
хүрээн дэхь нийгмийн тодорхой нөхцөл бүлгүүдийг хамруулна. Үүнд
Ø
Гэр бүл
,Үе тэнгийнхэн, Сургууль, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,бусад
Нийгэмшлийн
хүчинд бий болдог эерэг хандлагуудаас дурьдвал
ü Бусдыг хүндэлдэг
ü Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг
ü Өөрийн гэсэн эрхэм үнэт зүйлстэй
ü Өөрийгөө өөрчилж чаддаг
No comments:
Post a Comment