Хичээлийн
агуулга: Гэр бүлийн харилцаа
Гэр бүл бол оршин буй нийгмийн
харилцааны бичил загвар нь болдог. Гэр бүлд хайр сэтгэлийн, эрх зүй, эдийн
засгийн соёлын, шашны зэрэг харилцааны олон талт илрэлүүд байдаг. Хүмүүсийн гэр
бүл болох хамгийн анхны харилцаа бол хайр сэтгэлийн харилцаа юм. Тэд хоорондоо
хайр сэтгэлийн харилцаатай болсноор үр хүүхэд төрүүлж өрх айлыг үүсгэдэг. Орчин
үеийн нийгэмд ханиа чөлөөтэй сонгох ерөний хандлага бий болжээ. Ихэнх улс
орнуудад эмэгтэйчүүд ханиа сонгох болон гэр бүлийн дотоод асуудалд шийдвэр
гаргах эрхтэйг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэр бүл дэхь хүүхдийн эрх өргөжих
хандлагатай болж хүүхдийн эрхийг хамгаалсан хуультай болжээ.
Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх
дундын эд хөрөнгөө хнарилцан тохиролцож эзэмшин ашиглаж захиран зарцуулах
эрхтэй байна. Гэр бүлийн гишүүн хувь хүн өөрийн хуваарьт эд хөрөнгөтэй байж
түүнийгээ захиран зарцуулан эрхтэй байна.
|
|
Үе шат
|
Гол
зорилго
|
Санаачлах
үйл явц
|
|
1.
|
Гэрлэхээс
өмнө
|
Гэр
бүлийн гарал үүслээр ялгагагдах
|
Болзоо
|
|
2.
|
Гэрлэлтийн
үе
|
Гэр орноо
бэлтгэх
|
Гэрлэлт
|
|
3.
|
Гурвуулаа
болох үе
|
Шинэ
хүүхдэд зохицох
|
Анхны
\үрчилж авах\ хүүхдийн төрөлт
|
|
4.
|
Төгс гэр
бүл
|
Гэр бүлийн
шинэ гишүүдтэй зохицох
|
Бага
насны \үрчилж авах\ хүүхдийн төрөлт
|
|
5.
|
Өсвөр
насны хүүхэдтэй гэр бүл
|
Гэр
бүлийн системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх
|
Хүүхдүүд
ялгавартай болж эхлэх
|
|
6.
|
Шилжилт
хөдөлгөөнд орох үе
|
Гэр
бүлийн гишүүдийг салж явахыг зөвшөөрөх
|
Хүүхдүүд
ажил мэргэжлээ сонгох гэрлэх
|
|
7.
|
Шилжилт
хөдөлгөөний дараах үе
|
Ганцаар
байх хөгшрөлтийн үйл явцыг зөвшөөрөх
|
Отгон
хүүхэд гэрээсээ тусдаа гарах
|
Нийгэмшил нь ахмад болон залуу үеүүдийн холбож өгдөг. Шинээр хүн төрөх
явдал түүний хүмүүжлийн төлөө хариуцлага хүлээдэг хүмүүсийн амьдралыг өөрчилж
шинэ туршлага олж авахад хүргэдэг. Эцэг эхийн үүрэг нь эцэг эх ба хүүхдүүдийг
бүхий л амьдралынх нь туршид холобж байдаг жамтай. Үр ачтай болсон чэцэг эх
хэвээр байдаг. Гэр бүл ураг трөлийн харилцаа бол хүний амьдралын салшгүй нэг
хэсэг юм. Гэр бүл төрөл садны харилцаа цаг ямагт халуун дотно, сэтгэл ханамжтай
байх ёстой.
Гэр бүлийн харилцаан байдаг нэг сөрөг үзэгдэл бол гэр бүл дэхь
хүчирхийллийн асуудал юм. Гэр бүл дэхь хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн нэг
гишүүн бусдынхаа эрх эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан эсвэл учруулараах
заналхийлсэн үйлдэл юм. Хэн боловч гэр бүлд дотроо амар тайван, эрүүл саруул,
аз жаргалтай сайн сахйн аж төрөх эрхтэй. Энэ
эрхийг хэн ч зөрчиж болохгүй.
Монголчуудын гэр бүлийн харилцаанд эхнэр нөхрийн, эцэг эх үр хүүхдийн,садан
төрлийн хамтран амьдрах арга ухааны арвин баялаг уламжлал бий. Монголчууд айл
өрхийн тэргүүнийг эгрийн эрх хүн гэж үздэг тул нүүдэл суудал, арилжаа худалдаа
хийх, эд хөрөнгө эзэмшлийг өрхийн тэргүүн удирдан зохион байгуулдаг байна.
Харин эгрийн эзэгтэй эмэгтэй хүнийг галын бурхан хэмээн хүндэтгэн үздэг
уламжлалтай. Тиймээс эр нөхөр нь аливаа асуудлыг шийдэхдээ эхнэрээсээ заавал
асуулж зөвлөдөг заншилтай. Үр хүүхдүүдийн дотроос эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх
ажил амьдралд сургах асуудлыг эцэг нь хариуцдаг бөгөөд харин эмэгтэй хүүхдийг
эх нь хариуцдаг ёстой.
No comments:
Post a Comment