- Ёс суртахууны хэм хэмжээ гэж юу вэ?
- Ёс суртахууны бүтэц
- Хувь хүний ёс суртахууны төлөвшил
- Хувь хүний ёс суртахууны эгэл хэм хэмжээ
- Ёс суртахуун ба ёс заншил
- Ёс суртахуун ба "БИ"
Нийгэмд хэм хэмжээний шинжтэй болж тогтож хэвшсэн нийтлэг
ёс, журмыг ёс суртахуун гэнэ. Нийгмийн амьдралыг авч явж байгаа хүмүүс бүлэг
байгууллага бүхэн эрх үүрэг, ёс журмын дагуу хариуцлагатай байх нь ёс
суртахууны гол шаардлага юм. Үүнд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй.
Ёс суртахууны зарчим нь:
- Амьдралыг үнэт зүйл гэж үздэг хүмүүнлэг үзэл
- Бусад хүмүүсийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлах чадвар, хүний мөс чанарын илрэл болсон нинжин сэтгэл
- Бусдын эрх ашгийг хүндлэх хамтач үзэл
Ёс суртахууны шаардлага нь:
" Худал бүү ярь" , " Хулгай бүү хий", "Хариуцлагатай бай", " Шударга бай" "Амьтны амийг бүү хороо", " Ахас дээдсээ хүндэл" гэх мэтээр хүний биеэ авч явах ёсыг захирамжлан тогтоодог.
Ёс суртахууны эдгээр зарчим шаардлага нь хүмүүсийн өдөр
тутмын харилцаанд даруу төлөв, эелдэг зөөлөн, тусч, хөдөлмөрч, хичээнгүй,
нямбай, хашир хянамгай, бусдыг хүндэлдэг, туйлбартай,тэвчээртэй зэрэг чанараар
дамжин илэрч байдаг.
Ёс суртахууны хэм хэмжээний үйлчлэл
нийгмийн хөгжлийн түвшин хүмүүсийн соёл, мэдлэг боловсролоос шууд шалтгаалдаг.
Хүн хэдий чинээ зөв төлөвшиж хүмүүжсэн байна тэр хэмжээгээрээ нийгэм, гэр бүл
зэрэг төрөл бүрийн бүлгийн өмнө хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлж байдаг.
Ёс суртахууны хэм хэмжээг өөрийн амьдрал үйл
ажиллагаандаа дадал хэвшил болговоос тэдгээр нь албадлагын шинжтэй шаардлага
биш харин таны амьдралын ердийн хэм хэмжээ хэрэгцээ болж хувирна.
Нийгэмд гэмт хэрэг, хээл хахууль, архидан согтуурал, хүнд
суртал гэх мэт ёс бус үйлдэл даамжрах нь нийгмийн ёс суртахууны уналт,
гажуудалд хүргэдэг. Нийгмийн ёс суртахуун доройтох нь иргэдийн ёс суртахуунд
муугаар нөлөөлдөг. Гэхдээ ямарч төвөгтэй нөхцөлд үзэл бодлын зөв чиг шугам
барьж чаддаг амьдралын зөв зохион
байгуулалттай иргэн болж төлөвших нь хувь хүний өөрийн идэвх зүтгэл,
хариуцлагаас ихээхэн хамаарна.
Хүүхэд залуус та бүхэн утга учиртай үнэ
цэнэтэй амьдрахын тулд нийгэмд даган мөрдвөл зохих дүрэм горим, ёс суртахууны
хэм хэмжээг хүндэтгэн үзэх, эргэцүүлэн ойлгож өөриймшүүлэх түүний дагуу оюун
бодлоо зөв залж жолоодож сурах нь нэн чухал юм.
No comments:
Post a Comment