Monday, December 5, 2016

hicheel № 2

Хичээлийн сэдэв :    Ёс суртахууны бүтэц 

Ёс суртахууны бүтцэд ёс суртахууны ухамсар, ёс суртахууны харилцаа, ёс суртахууны үйлдэл гэсэн ойлголтууд багтдаг.


*      Ёс суртахууны ухамсар: хүмүүс хоорондоо болон нийгэмтэйгээ харилцах хэм хэмжээ, ойлголтуудын цогц юм.
*      Ёс суртахууны харилцаа: хүн, бүлэг, хамт олны зүгээс бусадтай, өөртэйгөө, нййигэм, байгальтай харилцахад үүснэ.
*      Ёс суртахууны үйлдэл: хүний төлөвшил, чөлөөт сонголтын үр дүн бөгөөд ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлагдаж байдаг.
Ёс суртахууны харилцаа нь  тухайн нийгмийн хөгжлийн түвшин, соёл уламжлалын онцлог, нөгөө талаас эелдэг даруу, зарчимч гэх мэт хувь хүний зан араншингийн нэгдлийг илтгэдэг. Хүн өөрийгөө хэр зэрэг сайн боловсруулж хөгжүүлнэ, тэр хэмжээгээрээ бусдад үлгэр дууриал болж чадна.
Ёс суртахууны харилцаа нь нийгмийн бүтэц давхрагын олон төрлийн бүрдлүүдийн өвөрмөц онцлогийг илэрхийлдэг. Ж нь: үйлчилгээний ажилтан тэвчээртэй, уриалгахан байх хэрэгтэй гэх мэт.

Ёс зүйн “Алтан дүрэм” – Бусад хүмүүстэй харилцахдаа тэд чамтай яаж харилцах байгаасай гэж чи өөрөө хүсдэг билээ түүн шигээ л харилцаж бай. 

No comments:

Post a Comment