Monday, December 5, 2016

hicheel №6

6                              Ёс суртахуун ба “ БИ”

            Бид өөрөөсөө “ Би хэн бэ?” гэж асуух тохиолдолд бидний ухамсар гадаад орчинд биш өөрлүүгээ хандаж эхэлнэ. Хүн хэзээ ч мухар сохроор амьдардаггүй, тэрээр орчин тойрноо ухамсарлан мэдэж, амьдралын утга учрын талаар эргэцүүлж өөрөө өөрийгөө ухаарч, таньж, хөгжүүлж, үр дүнд нь амьдралаа зөв зохион байгуулах чиг баримжааг олж авч байдаг. Энэ үйл явц бүхэлдээ өөрийн ухамсар төлөвших үйл явц юм. Өөрийн ухамсар бол өөрийн тухай мэдлэг бөгөөд хүн өөрөө өөртэйгөө ажиллаж, зөв төлөвших, аливаа зорилгоо амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм.
           

Өөрийгөө танин мэдэх үйл явц
 
Өөрийгөө нээх. Энэ нь өөрийн гэсэн бодол, зарчим, итгэл үнэмшилдээ үнэнч байж бусдад санал бодлоо нээлттэй илэрхийлж мөн тэр хэмжээгээрээ бусад хүн танд нээлттэй харьцах боломж бийболохыг хэлж байгаа юм. Өөрийнхөө хөөц бололцоо чадварыг олж харж, юуг эрхэмлэж, юунд суралцах ёстойгоо ухаарч, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаа нь та өөрийгөө нээж буй хэрэг юм. Бодож сэтгэдэг, хайрлаж энэрдэг, баяярлаж бахархдаг, итгэж найддаг, мууг жигшиж, сайныг сурч чаддаг гэх мэт эдгээр чанар бол хүнд заяасан гайхамшигтай чанарууд юм.
Өөрийгөө үнэлэх. Өөрийгөө үнэлнэ гэдэг нь өөртөө урам зориг өгч итгэж найдахыг хэлнэ. Өөрийгөө үнэлэх чанар нь өөртөө болон бусдад туслах суурь болж өгдөг. Өөрийн чадварыг үнэлж гэр бүл хамт олныхоо өмнө ямар хариуцлага хүлээдэг болохоо бодох, өөрийгөө хөндлөнгөөс харж, өөрийгөө хөгжүүлэх нь сайн сайхан ажиллаж амьдрах эх сурвалж болно.

Өөрийгөө удирдах.  Өөрийгөө удирдана гэдэг нь зорилгоо тодорхойлж өөртөө шаардлага тавих, бие махбодидоо санаа тавих, эрүүл саруул байлгах, муу зуршлаасаа салж хэрэгцээгээ хянах, өөрийгөө бусдад хүртээмжтэй болгохын төлөөх хариуцлага юм. Энэ бүхэн хэлж буй үгэндээ эзэн болох, хийж буй үйлдлээ хянах, чин сэтгэлээсээ хандаж сурахын нэр юм. 

No comments:

Post a Comment