Monday, December 5, 2016

hicheel №5

Хичээлийн сэдэв: Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ 

-       Бид төрөөс ямар үйлчилгээ авдаг вэ?
-       Төрийн байгууллагын үйлчилгээний чанарыг хэн хэрхэн үнэлдэг вэ?

Улс орны хөгжлийн үндэс нь хүний хөгжил билээ. Тиймээс манай улсын хөгжил нь

үндэсний үйлдвэрлэл, байгалийн баялагаас гадна хүний хөгжлийн гол үзүүлэлтүүд болох эрүүл, боловсролтой иргэд, аюулгүй эрүүл орчин, нийгмийн шударга ёс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Энэ утгаараа иргэ бүрийн сайн сайхан байдлыг хангах, хүнээ эрхэмлэсэн хөгжлийн бодлого, нийгмийн үйлчилгээг хүн арддаа тэгш хүртээмжтэй хүргэх нь төрийн гол зорилго байдаг.

Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний төрлүүд
 - сургууль цэцэрлэгт сурч боловсрох 
- аюулгүй тайван амьдрал 
- нийгмийн халамж даатгалд хамрагдах 
- татвар төлөх бүртгэлд хамрагдах 
- зам харилцаа холбоо ус хангамжийг хэрэглэх 
- эмнэлэгийн үйлчилгээ тусламж авах 

Нэг цонхны үйлчилгээ гэж юу вэ? 

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор "НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ"-ний төвүүдийг бүх аймаг дүүрэгт байгуулан ажиллуулж байна. 
Нэг цонхны үйлчилгээнд: 
- хөдөлмөр нийгмийн халамж 
- нийгмийн даатгал 
- иргэний бүртгэл 
- эд хөрөнгийн бүртгэл 
- газрын харилцаа 
- иргэний өргөдөл гомдол 
- нотариат банк 
- гэрэ зурагчин 

No comments:

Post a Comment