Monday, December 5, 2016

hicheel №3

Хувь хүний ёс суртахууны төлөвшил

Хүний ёсоор амьдрах хэм хэмжээ болох ёс суртахууны эрхэмлэх зүйлс, өмнөх үеийн дэвшилтэт зан заншил, үзэл сургаалийг өөриймшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь хүний ёс суртахууны төлөвшил гэнэ
Хувь хүний ёс суртахуун нь маш олон зан чанарын нэгдэл байдлаар илэрдэг.


Зарчим

Тайлбар

Дараах чадвар хандлагаар илэрнэ.


Хүмүүнлэгийн зарчим

Хүмүүсийн харилцааг нэгдмэл байдлаар илэрхийлдэг. Хүнийг дээд үнэт чанар гэж ойлгож, ухамсарлах явдалд үндэслэнэ. 
·         Бие биедээ анхааралтай хандах
·         Бусдын сэтгэл санааг мэдэрч хуваалцах
·         Бусдын санаа бодол, итгэл үнэмшил сүсэг бишрэл, авир үйлдэлд хүндэтгэлтэй хандах
·         Бусдыг ойлгох
Ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах зарчим
Янз бүрийн нөхцөлд хүн өөрийгөө хэрхэн авч явж байгааг илэрхийлдэг. Нийгэм хамт олны аливаа үйл ажиллагаанд оролцох нөхцөл болдог.

·         Биеэ барих чадвар
·         Дотоод эмх цэгц зохион байгуулалт
·         Зорилготой байх
·         Зан төрхийн баримжаагаа янз бүрийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулах гэх мэт.

Нэр төрөө дээдлэхийн учир шалтгаан юу вэ?
 Хүн бүхэн өөрийн гэсэн нэр, төртэй гэдгээ ухаарч ойлгох нь өөртөө тавих анхаарал хяналтын нэг хэлбэр юм. Учир нь бидний хийж байгаа үйлдэл бидний нэр төрийн төлөөлөл болж байдаг. Аливаа ажил үйлийг эрх, үүрэг, бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх чадвар нь бусдын хүндлэл, итгэл найдварыг  зүй ёсоор хүлээдэг. Энэ нь тухайн хүний хийсэн сайн үйл, тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ, сахилга, зохион байгуулалтыг бусад хүмүүс олж харж байна гэсэн үг юм.  

Нэр төр

Алдар хүнд

Хувь хүнээс өөртөө хандах, бас нийгэм, хамт олон олон нийтийн зүгээс түүнд хандах ёс суртахууны өвөрмөц харилцааг илэрхийлдэг. Нэр төр нь хүний хүндлэл хүлээх эрх юм.
Жишээ нь миний нэр төр, хуульчийн нэр төр гэх мэт.  

Хувь хүний ёс суртахуун нь ямар нэгэн гавъяат үйлс бүтээхэд хүргэсэн үед бас тухайн хүний ажил мэргэжлийнхээ салбарт бүтээсэн гавъяат үйлсийг нийгэм, хамт олны зүгээс үнэлж алдаршуулахтай холбоотой ёс суртахууны харилцааг идэрхийлдэг. Жишээ нь эгэл баатар, гавъяат хуульч гэх мэт.


            Ажил үйлсээ сайн мэддэг байхын зэрэгцээ, мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, шударга ёсыг баримталдаг, мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч, бусадтай хамтран ажиллах чадвартай байх зэрэг нь хамт олны дотор нэр төртэй, алдар хүндтэй амьдарч аж төрөхийн үндэс юм. 

No comments:

Post a Comment