Ёс суртахуун ба ёс заншил
Аливаа үндэстэн өөрсдийн бүтээсэн соёлын тусламжтайгаар
хойч үеэ төлөвшүүлж, үндэстнийхээ онцлогийг өвлүүлдэг жамтай. Үндэсний өвөрмөц
төрх байдал, соёлд тухайн ард түмний ёс заншил ихээхэн нөлөөлдөг.
Үеэс үед уламжлагдан тухайн үндэстний аж төрөх хэв маяг
болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг нэг хэм хэмжээ бол ёс заншил юм. Ёс
заншил бол зөвхөн ардын урлаг гоёл чимэглэл төдий зүйл биш эрхэмлэх зүйл,
нийгмийн шударга ёс, хэрхэн яаж ухаалгаар амьдрах тухай үзэл төсөөлөл мөн.
Нийгмийн оюуны амьдралын нэг хэсэг болохын хувьд ёс заншил нь нийгэмд тодорхой
үүрэг гүйцэтгэдэг.
·
Ёс
заншил нь тухайн ард түмэнтэй хамт үүсч, ёс суртахууны ухамсрын төлөшилд онцгой
үүрэг гүйцэтгэсээр иржээ. Үүнд өсвөр үеийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэхэд гэр
бүлийн ёс уламжлал ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
·
Ёс
заншил нийгмийн бүхий л харилцаанд илэрч, эрх зүйн болон ёс суртахууны хэм
хэмжээний эх сурвалж болдог.
·
Ёс
заншил өмнөх үеийнхээ олон туршлагад тулгуурлан шинэ бүтээлч зорилтуудыг
шийдвэрлэх арга юм. Ийнхүү шийдвэрлэх явцдаа нийгэм соёлын хөгжлийг дагаад
зарим нь хэрэглэгдэхээ болих бас зарим нь шинэчлэгдэх зэргээр өөрчлөгдөж
байдаг.
Ёс суртахууны хэм хэмжээ ба ёс заншлын ялгаатай тал
Ёс заншил
|
Ёс суртахууны хэм хэмжээ
|
Тодорхой нөхцөлд биеэ хэрхэн авч явахыг ёсчлон
тодорхой зааж өгнө. Ж нь: цагаан
сараар золгох ёсон
|
Хүмүүнлэг байх ёстой, шударга байх ёстой гэсэн ерөнхий
зарчим шаардлагыг зааж өгнө.
|
Хүмүүс ёс заншлыг баримтлах үедээ ёс жаягийнх нь дагуу
бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлздэг.
|
Хүмүүсийн ёс суртахууны сонголтод тулгуурлана. Заавал
бусадтай адил байх албагүй.
|
Үндэстэн бүхэн өөрийн гэсэн ёс заншилтай.
|
Нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй.
|
Ёс заншлаас татгалзаж болно.
|
Нийтлэг шинжтэй учир татгалзах үндэслэл үгүй.
|
Гол
санаа
Монгол ёс заншил бүхэлдээ хүмүүсийн
төрх байдал, үйл хөдлөл, чиг зорилго,хандлага,итгэл
үнэмшил, сэтгэл зүтгэл, авир араншин,хэвшил зуршил, журам дэгийн хэм хэмжээг
төлөвшүүлэхэд чиглэсэн ёс суртахууны боловсрол хөгжлийн нэгдмэл тогтолцоо юм.
No comments:
Post a Comment