Нийгмийн сайн сайхан байдлын төлөө нийтээр дагаж мөрдөх
дүрэм журмыг хуулиар тогтоодог. Үүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын,
худалдаа үйлчилгээний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны, нийгмийн эрүүл
мэндийг сахин хамгаалах тухай гэх мэт олон дүрэм журам байдаг.
Хуулиар тогтоосон эдгээр журмыг зөрчсөн байгууллага
иргэдэд хохирол учруулсан тохиолдолд албадлага хэрэглэн уг үйлдлийг таслан
зогсоох эрх төрийн албан тушаалтнуудад байдаг. Албадлага нь хүний эрхийг
хязгаарлаж, тухайн үйлдлийг тулган хүлээлгэдэг тул хуулиар мөн зохицуулах
шаардлагатай байдаг. Захиргааны албадлагыг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх
эсвэл зөрчлийг таслан зогсоох зорилгоор хэрэглэдэг.
Захиргааны хариуцлагын төрөл
Төрөл
|
Тайлбар
|
Жишээ
|
Торгох
|
Хууль тогтоомжоор урьдчилан заасан тодорхой хэмжээ
бүхий мөнгөн шийтгэл. Торгуулийн хэмжээ нь зөрчлийн байдлаас хамаарч иргэн
албан тушаалтан байгууллага тус бүрд өөр өөр байна.
|
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, зориулалтын
газар бие зассан, хог хясан гэх мэт тохиолдолд торгох шийтгэл ногдуулна.
|
Тусгайлан олгосоэ эрхийг хасах
|
Тодорхой үйл ажиллагаа явуулах үйлдэл хийх эрхийг хасах
буюу хүчингүй болгож буй шийтгэл
|
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, архи
согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг цуцалж болно.
|
Хууль бусаар олсон орлого эд зүйлсийг хураах
|
Галт зэвсэг, хутга мэс зэргийг биедээ авч явах,
баталгаагүй хуурамч багаж хэрэгсэл ашиглаж орлого олсон бол хураан авна.
|
Буруу хэмждэг жин ашиглан олсон орлогыг уг хэрэгслийн
хамт хураан авна.
|
Баривчлах
|
Зөрчил гаргасан иргэнийг чөлөөтэй зорчих эрхийг 7-30
хүртэлх хоногийн хугацаатайгаар хязгаарлах шийтгэл
|
Олон нийтийн газар танхайрсан галт зэвсэг хутга мэс авч
явсан зэрэг тохиодолд ногдуулж болно.
|
Хэрвээ хэн нэгэн хүнд захиргааны шийтгэл ноогдуулж байгаа
бол тухайн этгээд дараах эрхийг эдлэнэ. Үүнд :
Ø Ямар зөрчил гаргаад шийтгэл хүлээж байгаагаа мэдэх
Ø Эцэг эхтэйгээ холбоо барих, тэдэнд мэдэгдэх
Ø Зөрчил гаргасныг нотлох баримттай танилцах зөрчлийн
талаар тайлбар хийх
Ø Хуулийн туслалцаа авах өмгөөлөгч авах
Ø Шийтгэлийг давж заалдах шүүхэд гомдол гаргах зэрэг
эрхтэй.
No comments:
Post a Comment