Дэлхийн 2-р дайнаас болж олон сая хүмүүс амь насаа алдаж,
хэлмэгдэн зовж, олон улс орны эдийн засаг хямран доройтсон билээ. Үүнээс өмнө
хойноч дэлхийн улс орнуудад дайн тулаан зэвсэгт мөргөлдөөн гарч үүнээс үүдэн
хүний эрх зөрчигдсөөр ирсэн байдаг. Тухайлбал хүмүүс амь нас, эд хөрөнгөө
алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, хил дамнан дүрвэх, арьс өнгө, шашин шүтлэг
зэргээр ялгаварлан гадуурхагдах, гэр бүлээсээ хагацах зэрэг болно. Одоогийн
байдлаар дэлхийд дүрвэж байгаа 35 сая орчим хүн байгаа бөгөөд тэдний дийлэнх нь
дайн мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайжсан хүүхэд эмэгтэйчүүд юм.
Энэ
байдлаас хүн төрөлхтөн сургамж авч дайны үед энгийн иргэд шархадсан өвчтэй цэргүүд,
олзны хоригдлууд зэрэг хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор хүмүүнлэгийн эрх
зүйн салбарыг хөгжүүлсэн гэж үздэг. Тиймээс ОУ-ын хүмүүнлэгийн эрх зүйг зэвсэгт
мөргөлдөөнийг зохицуулах болон түүнд хэлмэгдэгсдийг хамгаалах үндсэн зорилготой
болно. Үүний үр дүнд энх тайван байдал тогтож,хүний эрхийг хамгаалах зөрчлөөс
урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Хүний эрх жам ёсны зүйл бөгөөд хүнийг төрж
мэндэлсэн цагаас эхлэн бий болдог, туйлын, салшгүй байх тул хүний эрхийг аливаа
төр, зэвсэгт бүлэглэлүүд, дарангуйлагч нар дур зоргоороо хөсөрдүүлэн зөрчиж
болохгүй гэсэн үзэл санаанд үндэслэгддэг.
Мөргөлдөөн
хүчирхийллийн үед хүний эрхийг хамгаалах эрх нь зөрчигдсөн хүүхэд эмэгтэйчүүдэд
туслах байгууллагын нэг бол ОУ-ын Улаан загалмайн нийгэмлэг юм. Энэ
байгууллагыг анх Швейцарын бизнесмен Жан Анри Дюнан байгуулжээ. Түүнд анхны
хүмүүнлэгийн байгууллага байгуулсны төлөө 1901 онд Нобелийн энх тайвны шагналыг
хүртээжээ. Мөн түүний төрсөн өдөр 5 сарын 8-нд ОУ-ын Улаан загалмайн өдөр
болгон тэмдэглэдэг уламжлалтай. ОУУЗХ нь мөргөлдөөний үед олон улсын тусламжийн
үйл ажиллагааг удирдан зохицуулдаг.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь зэвсэгт мөргөлдөөнд
оролцоогүй болон цаашид дайтах боломжгүй болсон хүмүүсийг хамгаалах, дайнд
хэрэглэгдэх арга хэрэгслийг хязгаарлах
тухай эрх зүйн хэм хэмжээний цогц юм. Түүний гол зохицуулалт нь 1949 онд
батлагдсан Женевийн конвенциуд, тэдгээрийн нэмэлт протокол юм.
Хүмүүнлэгийн
эрх зүйн дагуу дайны үед байлдааны олон төрлийн арга хэрэгслүүдийг хориглодог.
Үүнд: энгийн иргэдийг устгах, барьцаалах, шархтан өвчтөнд тусламж үзүүлэхээс
татгалзах, иргэний зориулалттай барилга байгууламжийг эвдэн сүйтгэх, дээрэм
тонуул хийх, дайнд олзлогдогчдыг албадан цэрэгт элсүүлэх, хүмүүсийг эрүүдэн
шүүх, цөлөх, гутаан доромжилж харилцах, хууль бусаар саатуулах, энгийн иргэд
болон иргэний байгууламжид зориудаар халдах, зэвсэгт хүчин болон дээрэм тонуулд
хүүхдийг ашиглах зэрэг нь дайны гэмт хэрэг гэж үздэг.
Хэдийгээр
дайн байлдаан хийж буй ч оролоцогч талууд бүхий л нөхцөл байдалд олон улсын
хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх үүрэгтэй. Энэ нь латин гаралтай “ Гэрээг
заавал биелүүлэх ёстой” буюу “ Pacta sunt servanda” гэсэн олон улсын эрх зүйн тулгуур зарчмаар
тодорхойлогддог.
ОУ-ын
хүмүүнлэгийн эрх зүй нь хүүхдүүдэд тусгайлан хамгаалалт өгдөг. Насанд хүрээгүй
гэсэн үндэслэлээр хүүхдүүдэд шаардагдах бүхий л халамж дэмжлэгийг үзүүлэхийг уг
баримт бичгүүдэд баталгаажуулсан байдаг. Хүнс эрүүл мэндийн тусламжийг нэн
түрүүнд хүүхдүүдэд үзүүлэх ёстой. Дайны улмаас өнчирч эцэг эхээсээ салсан
хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдлэх ёстой.
No comments:
Post a Comment