Monday, December 5, 2016

hicheel №2

Хичээлийн сэдэв: Гэр бүл гэж юу вэ?
Гэр бүл нь эсрэг хүйсийн холбоо, төрөл төрөгсдийн хоорондын харилцааны тогтолцоо, бие хүний хувийн болон нийгмийн шинж чанар, хөгжил ба эдийн засгийн тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх зэрэг түгээмэл шинжүүдийг агуулсан түүхэн явцад өөрчлөгдөж байдаг нийгмийн бүлэг юм.
Гэр бүл нь нийгмийн бүлэг болохын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүй ёсны хүйсийн болон бусад \оюун санааны, ёс суртахууны, гоо сайхны \ хэрэгцээг хангахын хамт хүн амыг нөхөн үйлдвэрлэдэг.

Гэр бүл гэж садан төрлийн холбоогоор холбогдсон, насанд хүрэгчид нь хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн бүлэг хүмүүсийг хэлнэ.

Ураг төрөл. Гэрлэлтийн үр дүнд болон хэд хэдэн этгээдүүдийн \эцэг, эх, үр хүүхэд, өвөг эцэг, эмэг эх г.м\ цусан төрлийн холбоон дээр үүссэн харилцааг хэлдэг. Гэрлэгсэд өөр хоорондоо төрөл садангийн холбоотой болдог боловч гэрлэлтийн үүрэг нь хавьгүй олон хүмүүсийг төрөл садангийн хэлхээнд оруулдаг.
Гэр бүлийн хэлбэр. Бүхий л нийгэмд насанд хүрсэн хосууд төрсөн болон үрчилсэн хүүхдүүдтэйгээ хамт нэгэн гэрийн аж ахуйг хөтөлж амьдардаг. Үүнийг нуклеар гэр бүл гэдэг.Үр хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёроос гадна хамаатан садан нь хамт амьдардаг бол өнөр бүл гэнэ. Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт, эсвэл өөр хоорондоо маш ойрхон амьдардаг бол их буюу өргөжсөн гэр бүл гэж тодорхойлно.
Гэрлэх хэлбэрүүд. Ихэнх улс оронд гэрлэлт болон гэр бүлийг моногамитай адилтгадаг. Моногами гэдэг нь нэг эрэгтэй нэг эмэгтэйтэй гэрлэх явдал юм. Харин полигами гэдэг нь нэг эрэгтэй эсвэл мэгэтэй нэгээс илүү ханьтай амьдардаг гэр бүлийн хэлбэр юм.
 Ханиа сонгох ёс. Гэрлэлтийг тодорхой бүлгээс хамааруулан зохицуулах ёсыг экзогами гэнэ. Мөн гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод батлгаажуулдаг эндогамын ёс бий.
Оршин суух газраа сонгох ёс.  Оршин суугаа газартай холбоотой нэгэн чухал ялгаа байдаг. Хэрэв гэрлэсэн хосууд эхнэрийнхээ эцэг,эхийн гэрт амьдарвал матрилокал \эхийн талын\ гэр бүл гэдэг. Харин нөхрийн эцэг эхийн гэрт амьдардаг бол патрилокал \эцгийн талын\ гэр бүл гэж нэрлэдэг. Зарим залуус шинэ нутаг сонгож эцэг, эхээсээ тусгаар\ неокаль\  амьдардаг. 
Удам угсаа хийгээд өв залгамжлал. Түүхэнд ураг, удмаа тодорхойлох эд хөрөнгө өвлөн залгамжлах олон хэв маягийн тогтолцоо байдаг. Хамгийн өргөн дэлгэрсэн нь эцгийн талыг баримталсан эцэг, хүү хийгээд ач нарын хооронд оршино гэж үздэг аргын\ясан\ буюу эцгийн талыг тодорхойлдог ургийн бичиг болно. Нөгөө нь ургийн үндсэн холбоо нь эх, охин, зээ нарын хооронд оршино гэж үздэг билгийн \ цусан\ буюу эхийн талыг тодорхойлно

.Гэр бүлийн хэв маягууд.
  1. Нээлттэй овгийн гэр бол  
  2. Тусгаар эцгийн эрхт гэр бүл 
  3. Гэрсэг хаалттай дан гэр бүл 

No comments:

Post a Comment