Monday, December 5, 2016

hicheel №4

Өгүүллэгийг уншаад зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай байхын ач холбогдлыг тодорхойлоорой.

Хятад хулсны  гайхамшиг 

Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт суулган услаж торддог. Эхний жил үрэнд ямарч өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэхь жил ч урд жилүүдийн адил боловч хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй. Газар дээр зөвхөн өчүүхэн жижиг булцуу байх бөгөөд түүнээс ч нарийхан ургац цухуйна. 
Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай хийж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж, 6 долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоо 25 метр өндөр болдог. Маш их тэвчээр гаргаж, цөхрөлтгүй хүлээж, 5 жилийн турш усалж бордож байж  хулс ургана. Усалж, бордоогүй бол хулс ургах нь бүү хэл нахиалах тухайч ярихын хэрэггүй. Үүнтэй нэгэн адил та өөртөө сайн сайхан зан  чанарыг бий болгохын тулд хөрсөө бэлтгэж, үр суулгаж, сийрүүлж, услах хэрэгтэй. Мөддөө үр дүн гарахгүй байсан ч тэвчээртэй байж эцэстээ баялаг ургамал авна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. 

No comments:

Post a Comment