Monday, December 5, 2016

hicheel №8

Хичээлийн сэдэв:                Гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь 

Үндсэн хуульд иргэний ёсчлон биелүүлэх үүргийг тодорхойлж хүн эрхээ эдлэхдээ бусдын эрх эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй хэмээн заасан байдаг. Тиймээс иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх явдал юм. Олонх хүн бусадтай зөв харилцаж өөрийн болоод нийгмийн өмнө эрх үүргээ нэр төртэй биелүүлж байдаг. Энэ бол төлөвшлөөс хамаардаг. Нийгмийн дэг журам нь хүмүүс зан үйл үйлдлэ хөдөлгөөнөө нийтийн хүлээн зөвшөөрөх хэм хэмжээнд нийцүүлснээр бүрэлдэн тогтдог. Гэтэл зарим хүмүүс нийгэмд биеэ зөв авч вяж хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэгийн улмаас хүний амь бие эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр нийгмийн эрх ашигт хор хохирол учруулдаг тул нийгэмд аюултай гэж үздэг. Ийм үйлдэл хийсэн хүмүүсийг гэмт хэрэгтэн гэнэ. Гэм буруутай бахй нь гэмт хэргийн  үндсэн шинж бөгөөд нэгэнт буруу үйлдэл хийсэн тул түүнд тохирсон шийтгэл хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Иймт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг мэдэж, бусдад сэрэмжлүүлснээр өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна.

Өнөө цагт хүн худалдаалах гэмт хэрэг маш их гарах болжээ. Түүний үйлдэл арга хэлбэр улам нарийсж,хор хохирол ихтэй болж байна. Иймд хүүхэд залуус холбогдон хохирч болзошгүй тул хүн худалдах гэмт хэргийн талаар тусгайлан авч үзэх нь зүйтэй. Хүн худалдах гэдэг нь хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх зэргээр хүмүүсийг урвуулан элсүүлэх тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлүүдийг агуулдаг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үздэг.
Хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн хүүхэд залуучууд өртөж байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогджээ. Учир нь тэд амархан хууртагдаж, хүч албадлаганд нь автаж хяналтанд байлгахад хялбар байдаг тул гэмт хэрэгтнүүд энэ сул талыг нь ашигладаг байна. Ихэнх тохиолдолд гадаада өндөр цалинтай ажилд оруулна, сургалтанд хамруулна, аялуулж зугаалуулна гэх зэргээр хүүхэд залуусыг итгүүлэн үнэмшүүлдэг. Улмаар бичиг баримт хуурамчаар бүрдүүлж гадаад улс оронд аваачдаг байна. Үүний дараагаар гэмт хэргийн бүлэглэлд худалддаг. Ингэснээр албадан ажиллуулах, эрх чөлөөгүй байлгах, эрхтнийг нь авах, биеийг нь үнэлүүлэх зэрэг олон арга хэлбэрээр тухайн хүнийг мөлжиж эрхийг нь хөсөрдүүлдэг. Зарим тохиолдолд бичиг баримтаар нь эсвэл тээдрийн зардал зэргийг оруулан их хэмжээний өртэй хэмээн барьцаалдаг. Хохирогчид нь гэмт хэрэг үйлдэгчдийн санхүүгийн эх үүсвэр нь болдог тул тэднийг өөрсдийн эрхшээл дарамтан дор байлгаж нуун далдалж байдаг. Иймээс уг гэмт хэргийн хохирогч нь өөрийн эрхээ эдэлж чадахгүй хуульзүйн тусламж хамгаалал авч чаддаггүй байна.
Энэ гэмт хэрэг нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд олон улс дамнан хүрээгээ тэлж нарийн зохион байгуулалттай болж байна. Тиймээс энэхүү зохион байгуулалттай гэмт хэрэгт өөрийгөө болон найз нөхөд дотны хүмүүсээ өртүүлэн хохирогч болгохгүйн тулд уг гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох мөн урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Аливаа гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал байдаг. Ялангуяа хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу болох, хүмүүс хэрхэн хохирдог талаар өөрсдийн мэдсэн зүйлээ өөрийн таньдаг хүн бүхэнд хэлж тэдэнд эдгээр гэмт хэргийн талаар хангалттай мэдээдэл байгаа эсэхэд анхаарал тавиарай.   

No comments:

Post a Comment